Mirinda Orange ундааны сахарын хэмжээг 45 хувиар буурууллаа

Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээрээ хоол хүнсэндээ ихээхэн анхаарал хандуулж, сахарын агууламж өндөртэй хоол хүнснээс татгалзаж байна. Үүнтэй холбогдуулан үндэсний үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК бүтээгдэхүүнүүдийнхээ сахарын хэмжээг шат дараатай бууруулж эхлээд байна.

ПэпсиКо Интернэшнлийн онцгой эрхт, албан ёсны үйлдвэрлэгч болох “Жи Эн Бевережис” ХХК 2018 оны зургаадугаар сараас хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хувьсгал болсон илчлэггүй, сахаргүй бүтээгдэхүүн болох Pepsi Black брэндийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн.

Тэгвэл долоодугаар сараас Mirinda Orange ундааныхаа сахарын хэмжээг даруй 45 хувиар буурууллаа. Ингэснээр 100 мл-т агуулагдах сахарын хэмжээ 7.1 гр болон багасаж, илчлэгийн хэмжээ 29 ккал болж буурч байна.

Дашрамд дурдахад, шинэхэн жүржийн шүүслэг, сэтгэл сэргээм амтыг мэдрүүлсэн Mirinda ундааг 1960 онд анх дэлхийд танилцуулж, өдгөө олон улсын тэргүүлэх брэндүүдийн нэгд тооцогдох болсон. Mirinda ундаа нь кофейнгүй учраас хэн бүхэн уухад тохиромжтой, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд “Жи Эн Бевережис” ХХК жүрж болон ногоон алим гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэдэг.