ЖИ ЭН БЕВЕРЕЖИС” ХХК 10 НАС ХҮРЛЭЭ

Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон алдарт Pepsi ундааг анхлан эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хүртээл болгосон “Жи Эн Бевережис” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой есдүгээр сарын 17-нд тохиолоо. Манай компани 2008 оны есдүгээр сард АНУ-ын ПэпсиКо Интернэшнлтэй хамтын ажиллагаагаа эхлүүлснээр дэлхийд алдартай брэндүүдийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын үнээр хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн билээ.

Олон хүчтэй тоглогч бүхий ундаа үйлдвэрлэлийн өрсөлдөөнтэй салбарт шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүнээр онцгойрох зорилготой “Жи Эн Бевережис” ХХК одоогийн байдлаар Pepsi, Lipton Ice Tea, Mountain Dew, Sting, 7Up, Mirinda гэсэн зургаан брэндийн бүтээгдэхүүнийг гурван төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэж, нийт 40 гаруй бүтээгдэхүүнийг Монгол орон даяар 10,000 гаруй харилцагчиддаа амжилттай нийлүүлж байна. Мөн POSTMIX машинд зориулсан 20 летрийн савлагаатай 4 төрлийн BIB сиропыг ПэпсиКо Интернэшнл корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу үйлдвэрлэж, KFC, Burger King зэрэг Монголын томоохон сүлжээ түргэн хоолны салбаруудад нийлүүлж байна.