Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

PEPSI BLACK гэж юу вэ?

2018 оны 6 сарын 13

- PepsiCo хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хувьсгал хийлээ -

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэх болж, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгахыг зорьж байна. Үүнээс үүдэн шингэн хүнс үйлдвэрлэгч компаниуд ундаан дахь сахарын агууламжийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай ч зарим талаар хэрэглэгчдээ багагүй гонсойлгож байгаа аж. Учир нь шаардлага өндөртэй өнөө үеийн хэрэглэгчид эрүүл мэнд, бие галбираа хадгалаад зогсохгүй өөрсдийн амталж дадсан "онцгой" амтаасаа хагацахыг хүсэхгүй байгаа юм.

Тэгвэл Pepsi брэндээр монголчуудад хэдийн танил болсон алдарт PepsiCo International  хийжүүлсэн ундааны салбарт хувьсгал хийж, үнэнч хэрэглэгчдээ баярлуулах цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж эхэллээ. Энэ бол "Илүү амт, Сахаргүй" гэсэн уриатай Pepsi Black юм.  Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, шинэ тэр тусмаа дандаа эгэл биш брэндүүдийг зах зээлд анхлан гаргадаг PepsiCo ийнхүү хийжүүлсэн ундаа чихэртэй байдаг гэх ойлголтыг бүхлээр нь өөрчиллөө.

Түүнчлэн ундааны сахарын агууламжийг тэглэсэн ч хүмүүсийн хэрэглэж дадсан Пэпсиний сэтгэл татам амт, өвөрмөц орц найрлага өөрчлөгдөөгүй учир эрүүл бие галбираа хадгалаад зогсохгүй дуртай амтаа мэдрэхэд харшлах зүйлгүй болсныг дуулгахад таатай байна.