Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

Lipton

"Cool" байдлаа хэзээ ч бүү алд! Липтон мөстэй цай нь нозооорсон байдлаасаа салахыг хүсч байгаа хэн бүхэнд зориулагдсан юм. Сахарын агуулагмж багатай учраас биеийг болон тархийг сэргээж, хийж байсан зүйлээ үргэлжүүлэх, шинэ санаа олох, ажиллах урам зоригоор тэтгэдэг.

Lipton нь англи үг бөгөөд Томас Липтон анх 1890 онд Их Британд тус нэрийг өөрийн болгон авсан юм.

Томас Липтон дэлхий дахинаа Lipton цайг бүтээсэн хүн гэдгээрээ алдартай юм. Томас Липтон нь 20-оод настайгаасаа л хөгжингүй бизнесмэн байсаг бөгөөд худалдааны мэргэжилтэн тэрбээр өөрөө ч энэ чадвар байгаагүй бол өдий зэрэгтэй хүрэхгүй гэж бичиж байсан юм.

Тэрбээр 1848 оны 5-р сарын 1нд төрсөн бөгөөд түүний эцэг эх Ирланд хүмүүс. 30-аад настайдаа буюу 1864 онды тэрбээр Америк руу ажил хийх хүсэл эрмэлзлээр явжээ. Америкт ажиллаж байхдаа маркетингийн бодлого болон сурталчилгааны үр дүнтэй аргуудыг өөрөө сурч боловсруулсан бөгөөд 1870 онд Их Британид эргэн ирж ээж аавынхаа дэлгүүрт туслах хийж байгаад жилийн дараагаас өөрийн гараагаа эхлүүлсэн юм.

Липтоны хийж буй ажил хүрээгээ хурдан тэлэж тэрбээр эцэг эхийнхээ дэлгүүр бус өөрийн гэсэн барааны худалдааны дэлгүүрийг нээн ажиллуулж эхэлжээ. Тэр дэлгүүрийн нэр Липтон байсан юм. Амжилттай явсан түүний дэлгүүрийн нэр эхлээд Шотланд даяар тархаж удалгүй Их Британи тэр даяараа түүний дэлгүүрийн талаар мэддэг болсон аж. 1880 он гэхэд түүний салбар дэлгүүр 200-д хүрч. 1888 он гэхэд 300 гаад салбартай тэргүүлэгч болсон. Ингэснээр өөрийн гэсэн компани болон түүнийхээ хувьцааг зарж 1887 оноос эхлэн цайны бизнест хөл тавин орохоор хатуу шийджээ.

Цайны бизнест анх 1870-1880 оны цайны хэрэгцээ огцом өссөнийг ажиглан орох хүсэлтэй болсон. Гэхдээ цай хэтэрхий үнэтэй тусаж байсан тул тэрбээр цайг хямдруулах боломжуудыг хайн эрсэн. Түүний анхны цайны хэсэг 1889 онд ирж байсан. Туршилт маягаар явуулан тэрбээр анхны цайнуудаа 2-дахин бага үнээр зарж энэ нь ч маш их эрэлттэй болсон гэхэд буруудахгүй.

Дараа жил тэрбээр Цейлон гэх газрыг худаланд авч тэндээ цайны үндэс тарьж эхэлсэн. Энэ ч жилдээ бас тэрбээр Липтон цай үйлдвэрлэгч гэсэн патентаа өөрийн нэр дээр батагаажуулан авч амжжээ.

1898 онд Английн хатан хаан Биктория Томас Липтонг дуудаж англи хэв маягыг тараасанд хүндэтгэн баатар цолыг олгосон. Мөн тэр зун хувьцаа борлуулалтын өдөрлөг болсон бөгөөд тэрхүү өдөр Липтоны хувьцааг авах хүмүүсийн тоо хэтэрч үймээн болсноор цагдаа дуудагдаж зогсоосон гэдэг. Түүний анхны хувьдаа нь түүнд 2 сая фүнт стерлинг өгсөн юм.

Ингэж явсаар 1931 оны 10-р сарын 2-ны өдөр өөд болж нэгэн аугаа түүх өндөрлөв. Түүнд өв залгамжлагч байгаагүй тул түүний олон сая стерлингийг сайн үйлсийн аянд хандивласан юм.

Түүний дараа “Lipton” Ван ден Берг-ийн удирдлаганд орсон бөгөөд Томас Липтоны үхлийн дараагаар уналтанд ороод байсан компани 1928 онд шинэ амьсгаа авч дээш өгсөн гарч ирсэн юм. 

Lipton Ice Tea Lemon

Эрч хүчийг нэмэгдүүлж, амны цангааг тайлах цайны төрлийн үндсэн сонголт юм.

Lipton Greeen Tea

Эрүүл мэнд, гоо сайхадаа анхаардаг, зөөлөн амтыг амтлахыг хүссэн бүх хүмүүст зориулсан ногоон цайны хандтай липтон цай. 

Lipton Red Tea

Биеийг тэтгэх, дотор эрхтэнийг дэмжих, эрүүл мэндийн улаан цайны хандтай липтон цай.