Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

Gatorade

 Gatorade
Gatorade нь PepsiCo компаний ундааны төрлийн бүтээгдэхүүн юм. Анх 1965 онд Флоридагийн их сургуулийн хөл бөмбөгийн багийн сургуулилтын үеэр шингэн алддаг асуудлыг нөхөх зорилгоор бүтээгдсэн юм.
Тун удалгүй өмнөх Америк цаашлаад дэлхийн дахины спорт эрүүл мэндийн ус болж хувирсан юм.
Үүсэл түүх
1965 онд Флоридагийн их сургуулийн Америк хөл бөмбөгийн дасгалжуулагчийн туслах Дүэн Дуглас нэгэн асуудалтай тулгарсан юм. Тэр нь сургуулилтын үеэр маш олон тооны тамирчид шингэн алдсан хэмээгдэн эмнэлэгт олноороо хэвтэх болсон юм. Дуглас удалгүй Роберт Кейд эмчид хандсан бөгөөд үүний дүнд тамирчид шингэнээс гадна кальц, натри алдаж байгаа нь мэдэгдсэн. Кейд тамирчид дундаас шинэхэн 10-н тамирчдыг цуглуулан авч судалгааны ажлаа эхэлсэн юм. Ингэснээр судалгааны эцэст тэд маш богино хугацаанд тамирчдын алдагдаж буй зүйлсийг эргүүлэн нөхөж чадах нэгэн усыг бүтээсэн нь Gatorade юм.
Анхны туршилт нь 1-р курсын оюутнуудын эсрэг ахлах курсын оюутнуудтай тоглосон тоглолт байсан ба багийн тоглолтын үзүүлэлт нь ахлах курсын багийнхнаас бодвол маш түргэн сэргээгдэж хүч тамир, бие физилогын хувьд илүү болох нь тогтоогдсон.
Gatorade нь одоогийн байдлаар дэлхийд тэргүүлэх Спорт Эрүүл мэндийн ус бөгөөд ялангуяа Америк улсад хамгийн өргөн хэрэглэгддэг. Тус усыг 10-н баг тутамын 8 нь хэрэглэдэг. 
Спортоор хичээллэдэг, өөрөөсөө их хэмжээний хүч чадал гаргадаг, эрдэс шингэн их алддаг хүмүүсийн заавал хэрэглэх бүтээгдэхүүн гэхэд буруудахгүй болов уу.

Gatorade Blue Bolt

Энэ бол хүчирхэг болохыг хүссэн хүн бүрт зориулагдсан төрөл.

Gatorade Tropical Friut

Халуун орны жимсний цуглуулагыг энэхүү эрч хүчний ундаанаас хамтад нь мэдрээрэй

Gatorade Grape

Усан үзэмний амт нь эмэгтэйчүүдийг татах увидастай

Gatorade Lemon Lime

Спорт усанд зориулагдсан хамгийн төгс зохицол түүнийг уух төдийд аманд шууд уусах мэт мэдрэмж төрнө. 

Gatorade Orange Chili

Спортод дуртай хүүхэд залуучууд болон спортоор хичээллэдэг эмэгтэйчүүд түүнийг уух дуртай.