Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

Пэпси брэндийн үүсэл, хөгжил:

2015 оны 9 сарын 28

“Жи Эн Бевережис” ХХК нь Дэлхийн хүнсний салбарт тэргүүлэгч PepsiCo International корпорацийн ус, ундаа, жүүс болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдах, үйлдвэрлэх онцгой эрхийг 2008 онд авсан бөгөөд 110 гаруй жилийн түүхтэй дэлхийд тэргүүлэгч PEPSI брэнд болон MIRINDA, 7Up брэндийн ундааг Монголд үйлдвэрлэж эхэллээ.

“Жи Эн Бевережис” ХХК нь АНУ-ын PepsiCo International корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу Монгол улсын стандарт эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн PEPSI, MIRINDA, 7Up ундааг үйлдвэрлэх ба одоогоор 150 гаруй ажилтантай бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орж буй энэхүү үйлдвэр цагт 17000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн Герман улсын KHS фирмийн тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэр юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнд тусгай нарийн шинжилгээ хийх зориулалттай Япон улсын хамгийн сүүлийн үеийн иж бүрэн лабораторийг ашиглалтад оруулснаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ нарийн мэргэжлийн шинжилгээг хийх бөгөөд ингэснээр хэрэглэгчиддээ чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх баталгаа болж байна. 

Мөн “Жи Эн Бевережис” ХХК нь цаашид ПэпсиКо Интернэшнл корпорацийн бусад төрлийн ус, жүүсийг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. 

Пэпси брэндийн үүсэл, хөгжил:
1890 оны зун Хойд Каролина мужийн Нью Берн хотод залуу эм зүйч Салиб Брэдхэм бусад эмийн сангуудад үйлдвэрлэгддэг хийжүүлсэн ундаануудаас ялгарах, амт сайтайн дээр хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг сэргээх үйлчилгээтэй, коланы самарын ханд, болон “ховор тосны” хольцоос жор зохион бүтээж шинэ төрлийн ундаа гаргаж авснаар эхэлдэг аж.

Түүний бүтээсэн ундаа орон даяар маш ихэд алдаршин “Брэдийн ундаа” хэмээн хүмүүсийн амтархан уудаг ундааны нэг болсон бөгөөд 1902 оны 12 – р сарын 24 – нд Хойд Каролина мужид Пэпси-Кола компаниа анх байгуулж Брэдхэм ерөнхийлөгчөөр нь өөрөө ажиллажээ. Пэпси-Кола Компани нь түүний арын өрөөнд байрладаг байсан бөгөөд барааны тэмдэг авахаар АНУ – ын Патентийн Газарт хандаж 1903 оны 6 – р сарын 16 – нд барааны тэмдгээр бүртгүүлэв. Ингэж эм зүйч Брэдхэм хожим нь хүн төрөлхтний уух дуртай ундааны нэг, дэлхийн тэргүүлэх брэндийн нэг болох ПЭПСИ ундааг бүтээсэн түүхтэй.

Пэпси өнөөдөр:
PepsiCo International корпораци нь 110 гаруй жилийн түүхтэй, 1898 онд анх Pepsi Cola ундааг үйлдвэрлэж эхэлсэн бол өнөөдөр дэлхийн ундааны зах зээлийн тал гаруй хувийг эзэлдэг, 210 гаруй улс оронд 290,000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хоёрдогч том хүнсний компани юм. Тус корпораци нь Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew зэрэг ундаа, Aquafina цэвэр ус, дэлхийн №1 жүүс болох Tropicana, Lipton iced tea, Starbukcs coffee мөн Lay’s chips, Quakers зэрэг дэлхийд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм байна.