Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

“Шинэ үеийн зуслан - Pepsi summer camp@Жавхлант”

2015 оны 9 сарын 29

“ЖИ ЭН БЕВЕРЖИС” ХХК-нь хүүхэд залуучуудын амралтын төв “Жавхлант” зуслантай хамтран охид хөвгүүд, оюутан залуусдаа зориулан Монголд анх удаа цоо шинэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Ээлж бүрийн зочидоор Дуучин Gee, Baji, Score studio – ийн хамт олон, “Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо” тамирчид болон загварын агентлагын загвар өмсөгчид хүрэлцэн ирж хүүхэд залуучуудтай бүтэн өдрийн турш цагийг зугаатай өнгөрүүлсэн билээ.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь архигүй, тамхигүй, хоггүй эрүүл орчинд хүүхэд залуучуудын амралтыг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэхэд оршино.

 “ЖИ ЭН БЕВЕРЖИС”ХХК-г уншигч олон та бүхний хамгийн сайн мэдэх “PEPSI, MIRINDA, 7UP”  зэрэг ундаануудаар нь илүү сайн мэдэх биз ээ. Тус байгууллага нь 2008 онд дэлхийн хүнсний салбарт тэргүүлэгч “PepsicoInternational” корпорацийн ус, ундаа, жүүс болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, худалдан борлуулах эрхийг албан ёсоор авсан.

Сүүлийн 3-н ээлж буюу оюутны ээлжээ аван амжилттай өндөрлөлөө. Охид хөвгүүд оюутан залуус та бүхнийг энэ зуны амралтаа “Pepsi summer camp@Жавхлант” зусландаа хэзээ ч мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

 

Охид хөвгүүд, оюутан залуусаа! АРХИГҮЙ, ТАМХИГҮЙ, ХОГГҮЙ, ЭРҮҮЛ ОРЧИНД амьдарцгаая..............ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ.