Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

Pepsi Junior League

2015 оны 9 сарын 29

Монголын сагсан бөмбөгийн холбооноос ПЭПСИ брэндтэй хамтран дөрвөн том лигийг зохион байгуулж байгаа. Тэр дундаас хамгийн их ач холбогдол өгч байгаа нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах Pepsi Junior League юм. Хот, хөдөө гэж хоёр бүсчлэн явуулж байгаа хүүхдийн лигийн хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2012.03.18-ны өдөр МУБИС-ын харьяа Биеийн тамирын сургуулийн зааланд боллоо. Эрэгтэй 26, эмэгтэй 16 баг оролцсон тус тэмцээнээс зургаан баг улсын аваргад оролцох эрхээ авсан. Хотоос шалгарсан багууд хөдөө орон нутгийн багуудтай 2012 оны хүүхдийн лигийн аваргын төлөө өрсөлдөх юм. Улсын аваргыг ирэх 7 хоногийн амралтын өдрүүдээр шалгаруулж ПЭПСИ Хүүхдийн лигийн аварга багийг тодруулна.

Амралтын өдрөөр болсон шигшээ тоглолтуудын дүнг танилцуулъя. 

Охидын тэмцээнд “Эрдмийн оргил”, 105-р сургууль, 19-р сургуулийн багууд тойргоор өрсөлдөж, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн баг тэргүүн байрт шалгарчээ. Хоёрдугаар байрын төлөө 105, 19-р сургуулийн багууд тоглож, эн тэнцүү үргэлжилсэн тоглолтын ялагчаар 29:24 харьцаатай 105-р сургуулийн шигшээ баг тодорсон байна. Харин хөвгүүдийн шигшээд “Эрдмийн оргил”, БТСДС, “Гурван тамир” сургуулиуд шалгарч, мөн хоорондоо тойргоор тоглосон. н.Дамба дасгалжуулагчтай БТСДС эрэгтэйчүүдийн хүүхдийн лигийн хотын аваргаар төвөггүйхэн тодорлоо. Шийдвэрлэх тоглолтыг “Эрдмийн оргил” сургуулийн багтай хийж, 54:50 харьцаатайгаар илүүрхсэнээр шигшээд хоёр хожлыг авч тэргүүн байрт шалгарсан. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар БТСДС-ийн н.Дамба, “Эрдмийн оргил” сургуулийн Ж.Түмэнжаргал нар тодорчээ. ПЭПСИ хүүхдийн лигийн хаалтын ажиллагаанд МСБХ-ны тэргүүлэгч, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, Сургалт судалгааны албаны дарга Ж.Буянтогтох, Азийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хагоп Хажириан, “Жи Эн Бевережис” ХХК-ийн маркетингийн ажилтан Л.Даваажав нар хүрэлцэн ирж, шагнал гардуулсан юм. 

Аваргын төлөө өрсөлдөх нийт баг, тамирчиддаа амжилт хүсье.
Pepsi team