Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

1000 төгрөг аянд хувь нэмрээ орууллаа

2015 оны 10 сарын 29

Жи Эн Бевережис ХХК, Pepsi брэнд нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан Түлэнхий тасагт эмлчлэгдэж буй хүүхдүүдэд туслах зорилго бүхий Гайхамшигт миринда хөтөлбөрийг 2015 оны 10-р сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд улаанбаатар хот дахь зарим Их дээд сургуулиуд болон албан байгууллага, олон нийтийн талбай, гудамжаар зорчих иргэд өөрсдийн хүссэн үнээрээ Mirinda Ногоон алимны ундааг худалдан авч тэрхүү худалдан авсан мөнгө нь түлэнхийн төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулагдах бөгөөд нийт цугларсан хандивыг 10-р сарын 23-ны өдөр 1000 төгрөгний аян хөтөлбөрийг санаачлагч 25-р суваг телевизэд хүлээлгэж өгсөн болно.