ПэпсиКо Интернэшнл

ПэпсиКо Интернэшнл корпораци нь хөнгөн хоол, зууш, ундаа, савласан ус, жүүс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Эдүгээ 210 гаруй улс оронд 290,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew зэрэг хийжүүлсэн ундаа, Aquafina цэвэр ус, дэлхийн №1 жүүс болох Tropicana, Lipton Ice Tea, Starbucks Coffee, Lay’s chips зэрэг дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Жи Эн Бевережис ХХК энэхүү нэр хүндтэй компанийн брэнд бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх, худалдаалах албан ёсны эрхийг авснаас хойш 10 дахь жилийнхээ босгон дээр ирээд байна.

ПэпсиКо Интернэшнлийн түүхэн дэх 15 гол үйл явдал:

  • 1890
    • 1890 онд Хойд Каролина мужийн Нью Берн хотод эм зүйч Калеб Брэдхэм шинэ нээлт хийсэн нь хоол боловсруулах ажиллагааг дэмждэг “Pepsin” нэртэй ургамлыг агуулсан “Пэпси” ундаа байв.

  • 1902
    • Түүний бүтээсэн ундаа орон даяар ихэд алдаршиж “Брэдийн ундаа” хэмээгдэх болсон бөгөөд Брэдхэм 1902 оны 12-р сард Пэпси-Кола компаниа байгуулж, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхлэв.

  • 1903
    • Тэрээр 1903 оны 6-р сард АНУ-ын Патентийн Газарт хандаж брэндийн нэрийг бүртгүүлснээр өнөөгийн бидний уух дуртай Пэпси ундаа бий болсон түүхтэй.

  • 1904
    • Эхэндээ Пэпсиг зөвхөн хийжүүлсэн ундааны машинаас зардаг байсан бол 1904 оноос савлаж эхэлснээр хүмүүс Пэпсиг хаана ч уух боломжтой болов.

  • 1931
    • 1931 онд Пэпси-Колаг чихэр болон хийжүүлсэн ундааны сүлжээ дэлгүүр ажилуулдаг чадварлаг бизнесмэн Чарльз Гүф худалдаж авчээ.

    • Гүф их хямралын үеэр савалгаагаа хоёр дахин томсгож үнээ хэвээр үлдээсэн нь Пэпси-Колагийн ашгийг хоёрхон жилийн дотор нэг сая ам.долларт хүргэв.

  • 1965
    • 1965 онд Пэпси-Кола болон Фрито Лей компани нэгдсэнээр өнөөгийн ПэпсиКо Интернэшнл байгуулагдав.

  • 1977
    • 1977 онд ПэпсиКо компани Pizza HUT-ийг өөрийн болгов.

  • 1986
    • 1986 онд Пэпсигийн хувьцаа Токиогийн зах зээлд арилжигдаж эхлэв. ПэпсиКо KFC-г худалдаж авав.

  • 1989
    • 1989 онд ПэпсиКо Fortune сэтгүүлийн топ 500 жагсаалтын 25-т бичигдэв.

  • 1991
    • 1991 онд Unilever-тэй хамтран цайны бизнест хөл тавив.

  • 1995
    • 1995 онд Lay's брэндийн чипсийг дэлхийн 20 улсад зэрэг танилцуулав.

  • 1996
    • 1996 онд Пэпси сансарт анхны сурталчилгааны зураг авалтыг хийв.

  • 1998
    • 1998 онд Tropicana жүүсний эрхийг худалдан авав.

  • 2006
    • 2006 онд Индра Нуйи ПэпсиКогийн гүйцэтгэх захирал болов. Түүнийг ажиллах хугацаанд компанийн хувьцааны үнэ 80 хувиар өсчээ. Индра Нуйи гүйцэтгэх захиралын албан тушаалыг 12 жил хашсаны эцэст 2018 оны 10-р сард ажлаа нэр төртэйгээр хүлээлгэж өгсөн.