Брэнд
Брэнд
Брэнд
Бидэнтэй нэгдээрэй

Бидний тухай

Компаний зорилго
Өндөр ур чадвартай хамт олныг бүрдүүлж, хэрэглэгчидийг “Pepsi”брендийн эрүүл, найдвартай, чанартай бүтээгдэхүүнээр хангаж, салбартаа тэргүүлэгчдийн нэг болох юм. 

Жи ЭнБевережис бидний тухай

“ЖИ ЭН БЕВЕРЕЖИС” ХХКнь  2008 онд дэлхийн хүнсний салбарт тэргүүлэгч “PepsicoInternational” корпорацийн ундаа, үйлдвэрлэх, ус, ундаа,жүүс худалдан борлуулах эрхийг албан ёсоор авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн.   Манай компани нь Германулсын KHS фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд цагт 15000л бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хуванцар савалгаатай 3 төрлийн хийжүүлсэн  /PEPSI, MIRINDA, 7Up/ундаануудыг үйлдвэрлэж байна.
 
Тус үйлдвэр нь АНУ-ын“PepsiCo International”корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу Монгол улсын стандарт,эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. 

Манай байгууллагын борлуулалтын үндсэн зарчим нь хэрэглэгчдэд ээлтэй, тэдгээрийн хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх замаар харилцагчидтайгаа хамтран ажиллах явдал юм. Энэхүү зарчмыг хэрэгжүүлэхийн тулд харилцагчдийн сэтгэл ханамжийг судлан улмаар тохирсон стратегийг боловсруулан борлуулалтынхаа үйл ажиллагааг улам боловсронгуй болгон ажиллаж байна.


Тус компани нь Европ, Азийн орнуудын ундааны түүхий эд, туслах материал бэлтгэн нийлүүлэгч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж байгаа ба эдгээр  нь “PEPSICO APPROVED” шаардлагыг хангасан байх ёстой.


“Жи Эн Бевережис” ХХК нь70 гаруй ажилтан, 6 албатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.  


Чанарын хяналтын алба нь Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторийг ашиглалтад оруулж PepsiCo-ийн өгч буй заавар зөвлөгөө, туршлагад үндэслэнтүүхий эд, материал, үйлдвэрлэлийн процесс, бэлэн бүтээгдэхүүнийчанар, аюулгүйбайдлынүнэлгээгорчинүеийн дэвшилтэт арга зүй, багаж хэрэгсэл ашиглан баталгаажуулж,хүнсний бодлого, аюулгүй байдлын стратеги үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэглэгчидийг чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр хангахад чиглэн ажиллаж байна.


Мөн хими, микробиологи, үйлдвэрлэлийн явц дундын шинжилгээ хийх, сав баглаа боодлын материал  шинжлэх гэсэн  үндсэн 4 лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.Тус алба нь “PepsiCointernational”стандарт шаардлагын дагуу дотоод болон гадаад хяналтыг тодорхой үе шаттайгаар тогтмол хийж байна. Үүнээс жишээ дурьдвал Ирланд, АНУ, Англи, БНХАУ-рууус, бэлэн бүтээгдэхүүн, сав баглаа боодол, нүүрсхүчлийн хийн дээж илгээн чанарыг баталгаажуулдаг. Pepsi International болон AIB audit (Олон улсын аудит)-ын шалгалтанд амжилттай хамрагдан “3D Quality score” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 


2011 оны 7 сараас “POSTMIX”  машиныг суурьлуулан “Оюу Толгой, Модерн Номадс, Өргөө, ҮСАХүрээлэн” зэрэг томоохон харилцагчидадтай хамтран ажиллаж байна. 


Мөн өөрийн бүтээгдэхүүнээ тусгай эрх бүхий жижиглэнгийн болон бөөний худалдааны цэгүүдээр орон даяар худалдаалж байна.Манай үйлдвэр нь Герман болон Европын холбооны улсын техникээр бүрэн тоноглогдон ажиллаж байна.

 

PepsiCo International-ийн тухай

1893 онд АНУ-ын эм зүйч КалэбБрэдхэм шинэ нээлт хийсэн нь хоол боловсруулах ажиллагааг дэмждэг “Pepsin” нэртэй ургамлыг агуулсан “Пэпси” ундаа байсан юм. “Пэпси” брэндийн лого нь улаан, цагаан, цэнхэр өнгийг хослуулсан байдаг ба энэ нь “Цэвэр хүнсний ундаа” гэсэн утгыг агуулж байдаг. Энэхүү ундаа нь гарсан даруйдаа хүмүүсийн таашаалд нийцэж 1903 оны 6-р сарын 16-ы өдөр “Пэпсико Интернэшнл” дэлхийд алдар хүнд олж авсанаа тунхаглаж байсан ба өдгөө дэлхийд тэргүүлэгч хүнсний үйлдвэрлэгч компаны нэг болоод байна.      

                                           
2008 оны 11-р сард“Pepsico international” нь Монголын“ Жи Эн Бевережис” ХХК-тай хамтын ажиллагаа тогтоож “Пэпси” нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор импортлох эрх олгосон ба 2010 оны 1-р сараас Монголд “Пэпси” брэндийн ундааны шугамын тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг эхлүүлсэн. Тус оныхоо 8-р сард Энэтхэг, Автрали улсын “Pepsico international” компаний чанарын мэргэжилтэнгүүд ирж “Пэпси” ундаа үйлдвэрлэх эрхийг албан ёсоор олгосон юм. 


   
Харилцагч байгууллагууд

Дотоод харилцагч

  1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  2. Стандартчилал Хэмжил Зүйн Газар
  3. Цөмийн болон цацрагийн хяналтын газар
  4. “Цэцүүх” ХХК, “Реактив” ХХК, Japan, BQSL


Гадаад харилцагч

  1. Сингапур, Энэтхэг, Пакестан, Австралид байрлах зөвлөх мэргэжилтэнүүд
  2. Түүхий эд: Ирланд, Австрали, Тайланд,  Хятад, Тайван,Вьетнам, ОХУ, Монгол
  3. Бусад:Японы BSQL , АНУ-ын AMRO, АНУ-ын “Johnson Diversey” компаниас авч байна. 
  4. Germany, Gernep
  5. Irland, Cork Irland
  6. Belgium, AF compressor
  7. Australia, Sugar Australia
  8. China, Techlong
  9. Singapore, YHS

Холбоо барих contact@pepsi.mn