PEPSI BLACK ГЭЖ ЮУ ВЭ?

PepsiCo хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хувьсгал хийлээ

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэх болж, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгахыг зорьж байна. Үүнээс үүдэн шингэн хүнс үйлдвэрлэгч компаниуд ундаан дахь сахарын агууламжийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай ч зарим талаар хэрэглэгчдээ багагүй гонсойлгодог. Учир нь шаардлага өндөртэй өнөө үеийн хэрэглэгчид эрүүл мэнд, бие галбираа хадгалаад зогсохгүй өөрсдийн амталж дадсан "онцгой" амтаасаа хагацахыг хүсэхгүй байгаа юм.

Тэгвэл Pepsi брэнд 2018 онд хийжүүлсэн ундааны салбарт хувьсгал хийж, үнэнч хэрэглэгчдээ баярлуулах цоо шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Энэ бол "Илүү амт, Сахаргүй" гэсэн уриатай Pepsi Black юм. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, шинэ тэр тусмаа дандаа эгэл биш брэндүүдийг зах зээлд анхлан гаргадаг ПэпсиКо Интернэшнл ийнхүү хийжүүлсэн ундаа чихэртэй байдаг гэх ойлголтыг бүхлээр нь өөрчилж байна.

Пэпсигийн цоо шинэ эрин үе болох Pepsi Black нь ямар ч сахаргүй, ичлэггүй учир хоолны дэглэм баригчид, тамирчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, чихрийн шижинтэй хүмүүс гээд ерөөс сахартай "дайн зарласан" хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Нэгэн зүйлийг онцлон дурдахад, ундааны сахарын агууламжийг тэглэсэн ч хүмүүсийн хэрэглэж дадсан Пэпсиний сэтгэл татам амт, өвөрмөц орц найрлага өөрчлөгдөөгүй учир эрүүл бие галбираа хадгалаад зогсохгүй дуртай амтаа мэдрэхэд харшлах зүйлгүй болсныг дуулгахад таатай байна.