“Pepsi Mongolia” Oюутны лигийг дэмжихээр болов

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ), “Жи Эн Бевережис”, “Витафит” компаниуд “Оюутан тамирчин” хөтөлбөрийг дэмжин Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд сагсан бөмбөгийн “Оюутны лиг”-ийн тэмцээнийг дээрх компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж ажиллах бөгөөд ирээдүйн боловсон хүчин болох оюутан тамирчдыг нээх, мэргэжлийн тамирчид төрүүлэх зорилготой юм байна. Үүнээс гадна тухайн оюутныг төлөвшүүлэх, боловсролын төвшинг нь сайжруулах онцгой ач холбогдолтой гэдгийг Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр тус байгууллагуудын удирдлагууд онцолж байлаа.

“Бид бол нэг том гэр бүл” уриаг дэвшүүлж буй “Жи Эн Бевережис”, “Витафит” компаниуд “Оюутан тамирчин” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус руу чиглэсэн олон шинэлэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.