Бид хэн бэ?

2008 оны есдүгээр сард АНУ-ын ПэпсиКо Интернэшнл Монголын “Жи Эн Бевережис” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлснээр бид дэлхийд алдартай брэндүүдийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын үнээр хэрэглэгчиддээ хүргэх боломж бүрдсэн юм.

Манай компани одоогийн байдлаар Pepsi, Lipton Ice Tea, Mountain Dew, Sting, 7Up, Mirinda гэсэн зургаан брэндийн бүтээгдэхүүнийг 11 нэр төрөл, дөрвөн төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 300 гаруй сумын 10,000 гаруй харилцагчид амжилттай худалдаалж байна. Мөн POSTMIX машинд зориулсан 20 летрийн савлагаатай 4 төрлийн BIB сиропыг ПэпсиКо Интернэшнл корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу Монгол улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг.

Манай компани 2018 оны байдлаар нийт 77 ажилтан, Үйлдвэрийн газар, Маркетинг борлуулалтын газар, Хангамж ложистикийн газар болон Чанарын албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтээн байгуулалт, үйлдвэрийн хүчин чадал

“Жи Эн Бевережис” ХХК 2015 онд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж FSSC22000, PEPSICO, AIB гэх мэт олон улсын болон Монгол улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд тус үйлдвэр нь цагт 18000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүнчлэн BIB сиропны Монголын анхны үйлдвэр нь цагт 600 сав бүтээгдэхүүнийг савладаг.

Олон Улсын Чанарын Стандарт:

Манай компани 2017 оны 8-р сард ОУ-ын FSSC 22000 стандартыг Монголд хэрэгжүүлэгчийн сертификат гардаж авснаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын хоёр дахь үндэсний үйлдвэрлэгч компани болсон.

Бид олон улсын чанарын стандартыг эрхэмлэж ажилладаг бөгөөд ПэпсиКогоос итгэмжлэгдсэн өөрийн лабораторид түүхий эд болон бүтээгдэхүүний чанарын шинжилгээг сүүлийн 4 жил дараалан AIB олон улсын сертификат аван шинжилж байна.

Пэпси ба одод

Үүссэн цагаасаа эхлэн үргэлж шинийг эрэлхийлэгч байж, эрч хүчтэй хүн бүрийн сонголт болсоор ирсэн Пэпси брэндийг Beyonce, Jennifer Lopez, Michael Jackson, Pink, Britney Spears, Black Eyed Peas, David Beckham, Kaka, Lionel Messi зэрэг супер одууд сонгосоор ирсэн. Харин Монголд Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, МУ-ын анхны олимпын аварга Н.Түвшинбаяр нараас эхлээд дуучин Б.Амархүү, Quiza, загвар өмсөгч С.Төгс, Никель Ганбаа буюу Г.Дашням зэрэг салбар салбарын алдартнууд Пэпси брэндийн нүүр царай болсоор ирсэн.

Бид 2016 оны Зургаадугаар сараас эхлэн дэлхийд алдартай Липтон цайг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Lipton Ice Tea нь Монголын зах зээлд нийлүүлэгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс даруй 50 хувь сахарын агууламж бага, жинхэнэ цайны навчаар хийгдсэн гэдгээрээ хэрэглэгчдийн талархалыг хүлээдэг. Lipton Ice Tea нь загвар өмсөгч С.Төгс, жүжигчин Г.Анхбаяр, дуучин Г.Сүндэрмаа зэрэг эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэгч залуусын сонголт болсоор байна.