Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын Их дээд сургууль болон коллежиудын дунд зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шөвгийн 4 болон медалийн төлөөх гайхамшигтай тоглолтууд 2018.04.03-ны өдрөөс 2018.04.05-ны өдрүүдийн хооронд болж өндөрлөлөө. Галзуу ганц тоглолтоор шийдэгдсэн тус тоглолтууд ширүүн, эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд явагдаж оюутан залуусыг байлдан дагуулж сагсан бөмбөгөөр амьсгалуулж чадлаа.

Оюутан залуус, сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг энэхүү тэмцээнийг энэ жил МОСБХ албан ёсоор шинэ удирдлага бүтэц, менежментийн дагуу зохион байгуулж энэ жилийн аваргуудаа тодрууллаа.

Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Pepsi, Vitafit, G-Mobile, Zaisan Hill зэрэг байгууллагууд дэмжин ажиллалаа.

Оюутан залуусын ирээдүйн төлөө МОСБХ-той хамтран ажилласан Pepsi, Vitafit, G-Mobile, Zaisan Hill, Naadam club,  Өнөөдөр Сонин, News channel HD болон Nike town, Ripped fitness.

2017-2018 урт удаан улирал, хасагдах шатны хүнд хэцүү тоглолтуудын эрэгтэй аваргуудаар Сити их сургууль тодорлоо. Г.Болдын цахилгаан мэт хурд А.Сүхбатын будагтай талбайн ноёрхол, багийн нягт хамгаалалт тэдэнд 3 дахь аваргын цомыг авчирлаа.

Гал гарсан эн тэнцүү өрсөлдөөнтэй явагдсан эмэгтэй толголтуудын тулаанд Р.Гантулаг, З.Цолмон дасгалжуулагчтай МУИС-ын баг итгэмээргүй гэмээр эргэн ирэлтүүдийг хийсэн 2 тоглолтыг шөвгийн 4-т Этүгэн ИС болон финалын тоглолтонд СЭЗИС-ийн эсрэг үзүүлж энэ жилийн аваргаар тодорлоо. Тэдний дагалжуулагч Р.Гантулаг нь мөн оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчийн шагналыг хүртсэн юм.

С.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн их сургуулийн эмэгтэй баг шөвгийн 4-т МУИС-ийн эсрэг маш харамсалтай хожигдлыг хүлээсэн ч хүрэл медалийн төлөө Мон-Алтиус БТДС-ийн багийг итгэл төгс буулган авч медалийн эздээр тодорлоо. Урт улиралын эзэст өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнд тэд амжилт гаргаж чадлаа.

Энэ жилийн сюрприз баг бол ИХ засаг олон улсын их сургууль байлаа. Тэд шөвгийн 4-т Сити их сургуульд хожигдсон ч хүрэлийн төлөөх тоглолтонд Багийн ахлагч Э.Мижиддоржийн багаа удирдах чадвар , Б.Ганхуяг дасгалжуулагчийн багийн систем, гар нийлсэн, жигд ур чадвар бүхий залуусын тэмцэлийн үр дүнд хүчирхэг өрсөлдөгч МУИС-ын баг тамирчдыг цаг сунгасан тулааны эцэст буулган авч чадсан.